Алдарт алайлагч, жүжигчин Т.Латиф агсны хүү, дуучин Д.Байзада 2020 оны хоёрдугаар сарын 20-ны 09.30 цагт гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тухайн үед тэрбээр төрсөн дүү, жүжигчин Л.Нурбуланыхаа ажил явдалд зориулж, ном уншуулна хэмээн гэрээсээ гараад сураггүй болсон гэнэ.
Улмаар ЦЕГ-ын сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад түүнийг оруулжээ.