Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ийн халдвартай холбоотой мэдээлэл хийх үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн мэдээллээр COVID-19 халдвар дэлхийн 166 оронд тархсан байна. Европт COVID-19-ын халдвараар залуучууд их өвдөж байгаа хэмээлээ.
Түүнчлэн Европын орнуудад буюу Итали, Испани, Франц, АНУ, Итали, ХБНГУ, өвчлөл өндөр тархацтай хэвээрээ байна. Гадаадын зарим улсад гаднын иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн.
ДЭМБ өчигдөр ээлжит хурлаа хийсэн. ДЭМБ-аас халдвар манайд гарахгүй гэх баталгаа байхгүй учраас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа сайтар хийгээрэй гэж зөвлөсөн.
Амны хаалтыг гадаад орчинд хаях нь өвчлөл тархах эрсдэлийг нэмэгдүүлэх учраас хэрэглэсэн амны хаалтаа гялгар уутанд боон битүүмжилж хаяхыг анхааруулж байна.