УОК-ын Шуурхай штабаас коронавирусийн цар тахлаар нийт 986 иргэнийг авчирсан. Истанбул-Улаанбаатар чиглэлээр Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд 252 зорчигчийг хүлээн авснаас зорчих багийн 15 ажилтантай нийлээд 267 хүнийг тусгаарлах байранд байршуулах ажиллагааг мэргэжлийн байгууллагууд хамтран үүрийн 4:00 хүртэл хийж гүйцэтгэсэн байна. Мөн 11 боомтоор орж гарсан 486 зорчигчийг тусгаарлан ажиллаж байгаа аж.
Тусгаарлах байруудад байгаа иргэдэд 14 хоногтоо 10:00-аас 16:00 цагийн хооронд 14 хоногт нэг удаа эргэлт оруулахаар болсон байна.