Шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд зогсоогоод байгаа билээ.
Энэхүү карантиныг үргэлжлүүлэх эсэхийг Эрүүл мэндийн яамнаас санал авч шийднэ гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өчигдөр мэдэгдсэн.
Тэгвэл Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудаст сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байгаа тухай мэдээлэл нийтэлжээ.
Уг мэдээлэлд:
"Эрүүл мэндийн яам дөрөвдүгээр cарын 30-н хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ" гэжээ.