Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй


5 жил

Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 19. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 25. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.

Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Шороо

Өдрийн наран 6 цаг 57 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү