Ё.Баатарбилэг: Цэцэрлэг, сургуулийн карентинийг үргэлжлүүлэх эсэхийг БААСАН гарагт шийдвэрлэнэ

Ё.Баатарбилэг: Цэцэрлэг, сургуулийн карентинийг үргэлжлүүлэх эсэхийг БААСАН гарагт шийдвэрлэнэ


5 жил

нөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон бөгөөд хуралдааны дараа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өгөх гэж байна. Тэрээр өнөөдрийн хуралдаанаар Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III батлах тухай болон Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл батлах тухай асуудлаар хэлэлцсэн юм.

Мөн тэрээр, “Коронавирустай холбогдуулан сургууль цэцэрлэгийн хориог сунгах эсэхийг хэлэлцэж байна. Энэ талаар санал хүргүүлсэн. Баасан гарагт /2020.03.20/ УОК-оор шийдвэрлэнэ. Цэцэрлэг, сургуулийн түр завсарласныг үргэлжүүлэх эсэхээ бид энэ баасан гарагт УОК-т саналаа өгнө. Эрүүл мэндийн салбарын саналын үндэслэж шийдвэр гаргах байх. Эцэг эхчүүдийн зүгээс хоёр төрлийн санал ирж байна. Нэг хэсэг нь хичээл эхлүүлье, нөгөө хэсэг нь коронавирусийг сунгая гэх байр суурийг ирүүлж байна. 12 дугаар анги төгсөгчдөд ЭЕШ-д бэлтгэл болгох үүднээс “CD” тараана.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү