Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлсэн. Хуралдаанаар есөн асуудал хэлэлцэж, гурван асуудал танилцуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” батлах тухай, Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай, Эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Харин хуралдааны үеэр Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудад тогтоосон онцгой дэглэмийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулах юм байна. Мөн “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл, Ноолууран түүхий эдийн бэлтгэл цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар холбогдох салбарын сайд нар танилцуулахаар төлөвлөжээ.