Монголд коронавирусийн ТАВ дахь тохиолдлыг бүртгэлээ

Монголд коронавирусийн ТАВ дахь тохиолдлыг бүртгэлээ


5 жил

Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 3 иргэнээс Коронавирусийн халдвар илэрсэн билээ. Ойрын хавьтлуудад шинжилгээ хийж байгаа бөгөөд өнөөдөр халдварын бас нэгэн тохиолдол бүртгэгдлээ.

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар:

Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйгээс коронавирус илэрсэн. Тус иргэн Итали улсаас ирсэн Монгол улсын иргэн бөгөөд одоогоор биеийн байдал хэвийн байна.

Өчигдөр халдвар илэрсэн зорчигчоос хол сууж байсан. Ойрын хавьтал биш гэж үзэж байна. Итали, Иран, Солонгосоос ирж буй зорчигчдоос шинж тэмдэг илрээгүй байсан ч ХӨСҮТ-д тусгаарлаж оношилж буй.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Онош батлагдсан 5 иргэнийг ДЭМБ-ын зөвлөгөөний дагуу эмчилж байна. Нийт тохиолдлын биеийн байдал тогтвортой байна. Иргэдийг бухимдахгүй айж сандрахгүй байхыг зөвлөж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү