Ө. Энхтүвшин: Иргэд маань тайван бай, сандрах хэрэггүй, худал мэдээлэлд бүү автаарай

Ө. Энхтүвшин: Иргэд маань тайван бай, сандрах хэрэггүй, худал мэдээлэлд бүү автаарай


5 жил

Улсын онцгой комиссын хуралдаан дууссан ба  шийдвэрийг яг одоо танилцуулах гэж байна. 

Одоогийн байдлаар сэжигтэй тохиолдол илэрсэн хэмээн үзэж Баян-Өлгийн аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хаагаад байгаа юм. Цагаан нуурын боомтоор Казахстан улсаас орж ирсэн 192 хүнийг эмнэлэгт болон гэрээр тусгаарлаад байгаа юм. Баян-Өлгий аймгийн төлөөлөлтэй цахимаар холбогдож чиглэл өгсөн гэж  УОК-ын дарга Ө.Энхтүвшин хэллээ. 

"Голомтын бүс нутгаас өөрийн иргэдээ авчрах нь их эрсдэлтэй ажил гэдгийг бид бүгд мэдэж байсан ба бид тэр хэмжээгээр ч бэлтгэлээ хангасан. Монголын 750 орчим иргэн одоогоор ирээд байгаа ба нэг өрөөнд цөөхөн хүн байхаар байрлуулж, шинжилгээ авч ажиллаж байна. Ойр ойрхон халуун үзэж, шинжилгээ авч байна. Халдвар авсан иргэдээ яаралтай эмчлэх ажлууд хийгдэж байна. Тиймээс иргэд маань тайван бай, сандрах хэрэггүй. Худал мэдээлэлд бүү автаарай"

Өвдсөн гурван иргэн рүүгээ бүү дайр, тайван байлгаарай. Өвчин хэнд ч тохиолдох зүйл. Коронавирусийг улс төрийн аргаар ашиглах гэж байгаа хүмүүстэй хариуцлага тооцно шүү” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү