Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Зах худалдааны төвүүдэд хийсэн хяналт шалгалтын ажлын талаар мэдээлэл өглөө. ШӨХТГ-аас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмж, хомсдол үүсгэсэн компаниудад хариуцлага тооцсон байна. Хүн амын өргөн хэрэглээний гол нэрийн бүтээгдэхүүн болон махны үнийг зохиомлоор нэмсэн ААН-үүдэд хариулцлага тооцжээ. Тухайлбал,
-"Номин тав трейд" ХХК буюу Улсын их дэлгүүр хонины махны үнийг 1000-1500, үхрийн ястай мах 2000, үхрийн цул махыг 3500 төгрөгөөр нэмжээ.
Нөөцөнд бэлтгэсэн үхрийг цул махыг 14499 төгрөгөөр зах зээлд гаргасан байхад Улсын их дэлгүүр 17999 төгрөгөөр зарж байжээ. Тиймээс тус компанийг худалдааны хууль бус арга хэрэглэн үнэ нэмж, хомсдол үүсгэж, иргэдийг хохироосон гэж үзээд 20 сая төгрөгөөр торгожээ.
-Мөн махны үнээ нэмсэн гэж үзээд Имарт худалдааны төвийг тус бүр 20 сая төгрөгөөр торгожээ.