Түр цугларах аюулгүйн талбай 82-оор нэмэгдлээ

Түр цугларах аюулгүйн талбай 82-оор нэмэгдлээ


5 жил

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн  17 дугаар тогтоолоор  түр цугларах 82 байршлыг шинээр баталлаа.

Болзошгүй гамшгаас хамгаалах, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах байршлыг Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 25, Сонгинохайрхан дүүрэгт 10, Сүхбаатар дүүрэгт 9, Хан-Уул дүүрэгт 26, Чингэлтэй дүүрэгтэй 3, Багануур дүүрэгт 3, Налайх дүүрэгт 4 буюу нийт 82 түр цугларах цэгийг нэмэгдүүлсэн юм.

Ингэснээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 аюулгүйн талбайн байршилтай нийлээд нийт 193 түр цугларах талбайтай боллоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү