Д.Нямхүү: Халдвартай манай улсын гурван иргэн 37, 50 , 60 гаруй настай эмэгтэйчүүд

Д.Нямхүү: Халдвартай манай улсын гурван иргэн 37, 50 , 60 гаруй настай эмэгтэйчүүд


5 жил

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр СOVID-19-ийн халдвар авсан нь батлагдсан Франц иргэний тохиолдлын хавьтал болох 88 хүний давтан шинжилгээнд COVID-19 илрээгүй.

Мөн 2020 оны гуравдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг, Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу тус бүр сөрөг гарч, коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсанд тандалт судалгаа хийж байна.

Өчигдөр БНСУ-аас ирж тусгаарлагдсан хоёр, Франц улсаас дамжин ирж тусгаарлагдсан нэг тохиолдол гээд нийт гурван хүний шинжилгээнд COVID-19 илэрч, Монгол хүнд СOVID-19 халдварын батлагдсан тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ.

Бид тухайн ХӨСҮТ-д батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 111 хүнийг тусгаарласан. Үүнээс 61 хүний шинжилгээний хариу нь сөрөг гарч, коронавирус илрээгүй. Үлдсэн ойрын хавьтлуудад шинжилгээ хийгдэж байна.

Батлагдсан гурван тохиолдолтой холбоотойгоор хамт онгоцонд ирсэн хүмүүсийг тусгаарлаж, ажиглалтад аван ажиллаж байна.

Нэмж хэлэхэд 15 минутын хугацаанд хариу нь гардаг шинэ коронавирусийн түргэвчилсэн оношлуур бидэнд бий. Түүгээр бид онгоцоор ирсэн 43 хүнд шинжилгээ хийж үзэхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Мөн тэрбээр "Халдвартай манай улсын гурван иргэн 37, 50 гаруй, 60 гаруй настай бөгөөд гурвуулаа эмэгтэй. Францын биеийн болон сэтгэл санааны байдал сайн байгаа" гэдгийг нэмж хэлэв.

 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү