Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
Д.Нарангэрэл, Онгоцонд хоолоор үйлчлээгүй, иргэдийг амны хаалтаа авахгүй, аль болох хоорондоо ярихгүй байх зөвлөмж өгсөн тул онгоцонд халдвар дамжсан байх эрсдэл багатай. Шинээр халдвар авсан 3 хүний бүх хавьтлуудыг тогтоон ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч байна. Солонгосоос ирсэн хоёр хүн эмнэлэгт үйлчлүүлж байгаад ирсэн. Тэгэхээр аль ч улсын эрүүл мэндийн байгууллагууд халдвар авах эрсдэлтэй. Иргэд аль болох гэрээсээ гарахгүй, эмнэлгээр явахгүй байх нь зүйтэй.
