Сөүл-УБ, Берлин-УБ-ын онгоцоор ирсэн 3 иргэний шинжилгээний хариу өчигдөр орой 20.00 цагт ЭЕРЭГ гарч COVID-19 халдвартай болох нь тогтоогдсон. Ингэснээр манай улсад COVID-19 халдвартай хүний тоо дөрөв болоод байгаа юм.
Улсын онцгой комисс уг асуудалд авах арга хэмжээ, нөхцөл байдлын талаар хуралдаж байгаа ба хуралдааны дараа албан ёсны мэдээлэл өгөх юм.