Фантастик продакшны бүтээл “37-р Точка” олон ангит киноны төгсгөлийн ангийн трейлер өнөөдөр /2020.03.16/ цацагдлаа. Киноны гол дүр болох Ялалт хоёрдугаар бүлгийн 10 дугаар ангид Лутаад буудуулдаг тухай гардаг. Киноны үзэгчид гол дүр нь буудуулан төгссөнд ихэд бухимдангуй байсан бол төгсгөлийн ангийн трейлерээс Ялалт амьд үлдсэнийг мэдэж болох ажээ.
Төгсгөлийн ангийн тасалбар захиалгыг шинээр нээсэн https://www.37tochka.mn/ сайтаар захиалан авах боломжтой юм байна.