Өнөөдөр өглөөний 08:00 цагт Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Энэхүү нислэгээр Монгол Улсын 231 иргэн эх орондоо ирсэн юм.
Нислэгээр ирсэн иргэдийг ариутган халдваргүйжүүлж, тусгаарлах байранд хүргэх ажлыг ХӨСҮТ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ нэгдсэн зохион байгуулалттайгаар ЦЕГ-ын албаны дарга, хурандаа Ж.Амгалан, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарын шууд удирдлага дор зохион байгуулсан байна.
Дашрамд, өчигдөр буюу энэ сарын 15-нд БНСУ-аас 244 иргэнээ тусгай нислэгээр авч ирсэн. Өнөөдөр Токиогоос иргэдээ авч ирэх тусгай үүргийн онцгоц 8.55 цагт хөөрсөн ажээ.