Монгол улсад коронавирусын халдвар тархахгүй байгааг эрдэмтэд судалж эхэлжээ

Монгол улсад коронавирусын халдвар тархахгүй байгааг эрдэмтэд судалж эхэлжээ


5 жил

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээ мэдээллийг хийлээ. Хурлын эхэнд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, титэм вирусийн халдвар хоногт 7 улсад шинээр бүртгэгдэж, дэлхийн 150 гаруй улсад тархасныг онцлов.

Түүнчлэн ДЭМБ-аас уг өвчний тархалт удаан үргэлжлэх төлөвтэй байгааг мэдээлсэн. Түүнчлэн олон улсын эрдэмтэн судлаачид БНХАУ-тай 4,600 гаруй км газар нутгаар хиллэдэг Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй, мөн зөөвөрлөгдөн очсон нэг тохиолдлоос өөр халдвар бүртгэгдээгүй байгаа нь хязгаарлалтуудыг шуурхай авч ажилласны үр дүн хэмээн дүгнэж байна” гэдгийг хэллээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, 219 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийлээ. Өнөө орой Токио-УБ-ын чиглэлийн нислэгээр 276 ирнэ. Эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай 56 иргэн ирнэ гэж мэдээлсэн. Энэ хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт авна. Бүх дүүргийн эмнэлгийн эрчимт эмчилгээний орыг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн нийт орны 10 хувийг эрчимт эмчилгээний ор болгон бэлтгэх үүрэг өгсний дагуу ажиллаж байна хэмээлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү