Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 14:00 цагт хуралдахаар болжээ. Коронавирусийн халдвар дэлхийн 124 улсад тархсантай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал боллоо гэдгийг албан ёсоор зарласан юм.
Манай улсад гадаадын нэг иргэнээс коронавирус илэрсэн ч халдвар авсан байх магадлалтай хүмүүсээс илрээгүй байна.