Итали улс хөл хорионы үед орон сууцны зээлийн төлөлтийг зогсооно

Итали улс хөл хорионы үед орон сууцны зээлийн төлөлтийг зогсооно


5 жил

Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас үүдэн улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Тэгвэл Итали улс иргэдийнхээ санхүүгийн байдлыг харгалзан үзэж, эдийн засгийн бодлогоо зөөллөж эхэлжээ. Үүний нэг нь орон сууцны зээлийн эргэн төлөлтийг түр хугацаанд зогсоож буй явдал юм. Мөн зарим банкууд өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесийн зээлийн эргэн төлөлтийг царцаах шийдвэр гаргаж байгаа гэнэ.

Тус улс нь Хятадаас гадна коронавирусийн хамгийн том голомт болоод байгаа ба өнөөдрийн байдлаар /2020.03.11/ 10,149 хүн халдвар авч, нэг хоногийн дотор 168 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 631 хүрээд байгаа юм. Харин эдгэсэн хүний тоо 1,004 болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү