Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, НМХГ зэрэг албаны төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэж буй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар иргэдийн асуултад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ийнхүү хариулав.
Тэрбээр "Нийслэл хотын хэмжээнд 1,300 гаруй эмийн сан бий. Эдгээрт амны хаалт, ариутгалын бодисын худалдаа явагдсаар байгаа. Амны хаалт, ариутгалын бодисын үнийн хөөрөгдөл үүсгэж ашиг сонжоо олохыг оролдсон хүмүүс быолон аж ахуй нэгжийг 7012-8012 утсанд мэдээлж гомдлоо гаргах боломжтой. Энэ дагуу хууль бус үйлдэлд хариуцлага тооцно хэмээлээ.