Францын иргэний биеийн байдал хүндэвтэр, гэхдээ тогтвортой байна

Францын иргэний биеийн байдал хүндэвтэр, гэхдээ тогтвортой байна


5 жил

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. ЭМЯ өнөөдрөөс эхлэн сэтгүүлчдийг цуглуулахгүй, мэдээллээ онлайнаар хийж буй юм. Дэлхийн 109 улсын нутагт дэвсгэрт коронавирусийн халдвар тархлаа.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, Турк, Монгол, Ямайка, Бруней зэрэг дэлхийн 14 оронд халдвар өнгөрсөн хоногт шинээр бүртгэгдлээ. БНСУ-д халдвар буурах хандлагатай байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 130 тохиолдол бүртгэгдлээ. Италид өчигдөр орон даяар хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. ДЭМБ-аас цар тахлын эрсдэл бодит аюул болж байгааг анхаарууллаа. Гэхдээ халдварыг тогтоон барих боломжто нь харагдаж байна гэлээ. 

Коронавирусийн халдвар авсан Францын иргэний нэгдүгээр хавьтал 123 иргэнийг илрүүлэн ХӨСҮТ-д өчигдөр өглөөнөөс эхлэн тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байна. Шинжилгээний хариу эхнээсээ гарч, одоогийн байдлаар 26 иргэний хариу сөрөг буюу халдваргүй гараад буй юм.  

ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал, Москвагийн онгоцоор 159  хүн ирснээс 70 хүнийг тусгаарлалаа. 1 сарын 9-нөөс хойш 1206 хүн тусгаарласнаас өнөөдөр 765 хүнийг тусгаарлаад байна. Халдвар авсан Францын иргэнийг өнөө өглөө 09.30 цагт шилжүүлэн ХӨСҮТ-д авчран, эмчилгээг үргэлжлүүлж байна. Биеийн байдал хүндэвтэр, гэхдээ тогтвортой байна.

Бид Ухань хотод ажиллаж байгаа эмч нартай онлайнаар холбогдон эмчилгээний туршлагаа солилцож эхэллээ. Мөн уламжлалт анагаах ухааны нөөцийг эмчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, 3 сарын 9-нд тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Францын иргэний нэгдүгээр хавьтагч 98 хүнийг 3-р сарын 10-нд тусгаарлаж лабораторийн шинжилгээ хийж байна. Эхний 23 хүний шинжилгээний хариу гарсан, халдвар илрээгүй. Францын иргэний биеийн байдал хүндэвтэр байна. энэ өвчтөнийг эдгэрүүлэхийн төлөө монгол эмч нарын ур чадварыг гарган ажиллана. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү