Өнөөдрөөс эхлэн Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 4825 аж ахуйн нэгжийг өнөөдрөөс лацдах ажлыг эхлүүлж байна.
Аж ахуйн нэгж байгууллагууд өглөө бүр ажилтнуудынхаа амны хаалтыг зүүлгэж, угаалгах, халууныг хэмжисны дараа ажилд нь оруулах ёстой. Мөн байгууллага бүр сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд ажилтнаа тусгаарлах өрөөтэй болсон байх зөвлөмжийг өгч байна. Мөн иргэдийг зохиомлоор хүнсний хомсдол үүсгэхгүй байх, хүнсийг их хэмжээгээр нөөцлөхгүй байхыг анхаарууллаа.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун
НЗД-ын захирамж гарсантай холбоотойгоор гуравдугаар сарын 16-ныг хүртэл 4825 байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож байна. Үүнд 55 их дэлгүүр, барааны дэлгүүр 455, хувцас засвар 309, гутал засвар, хими цэвэрлэгээ, нүдний шил, алт үнэт эдлэлийн дэлгүүр, ломбард, автомашин худалдаа, барилгын зах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйл ажиллагааг зогсоолоо. Коронавирусийн халдвар илэрсэн учраас тархалтыг сааруулах, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ ажлыг хийж байгааг манай аж ахуйн нэгжүүд ойлгоорой. Аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмын талбайгаа ариутгах ёстой. Айл иргэд гэртээ белизна болон жавелини гэдэг ариутгалын бодисыг ашиглаарай. Мөн олон нийтийн газраар явахгүй байх, гараа тогтмол угаах, амны хаалтаа тогтмол хэрэглэхийг зөвлөж байна. Иргэд маань хүнсний бүтээгдэхүүн ихээр нөөцөлж, түүнийгээ буруу хадгалж муутгаад эсрэгээрээ хоол биш хор болгох вий. Нийслэл Улаанбаатар хотод хорио цээрийн хугацаанд хүнсний хомсдол үүсэхгүй болохыг дахин сануулъя.