Монгол Улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг, аймаг сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэгийг /2020.03.16-ны 07:00 цаг хүртэл зогсоосон.
Иргэд хяналтын цэгүүдэд албан хаагчдын шийдвэрийг дагаж, ямар нэг зөрчил гаргахгүй байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Цаг агаарын нөхцөл байдал муу, цасан шуургатай байгаа ч хяналтын цэгүүдэд ажиллаж буй алба хаагчид уйгагүй ажиллаж байна.