Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээнд хязгаарлалт хийсэн билээ. Тодруулбал, нийтийн тээврийн хэрэгслийн тоог ажлын өдрүүдэд 35 хувь, амралтын өдрүүдэд 50 хувиар бууруулж, тусгай зохицуулалтаар үйлчилгээнд гаргах юм. Ингэснээр нийтийн тээврийн хэрэгслүүд 10-15 минутын зайтай иргэдэд үйлчилдэг байсан бол одоо 30-35 минутын зайтай үйлчилгээнд гарахыг албаныхан мэдээллээ.
Түүнчлэн ажлын өдрүүдэд 680, амралтын өдрүүдэд 452 автобус энэ сарын 16-ны 07.00 цаг хүртэл тусгай зохицуулалтаар үйлчилгээнд гаргах юм байна