Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хориглосон ч шатахуун тээвэрлэнэ

Орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хориглосон ч шатахуун тээвэрлэнэ


5 жил

Өнөөдөр өглөө Монгол Улсад зорчин ирсэн Францын иргэнээс “ковид 19” вирус илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос орон нутаг руу зорчихгүй байх шийдвэр гаргасан.

Ингэснээр орон нутагт шатахууны ханган нийлүүлэлт зогсоно гэдэг мэдээлэл байсан юм. Тэгвэл Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Орон нутаг руу шатахууны ханган нийлүүлэлт үргэлжилнэ” гэдэг мэдээллийг өглөө. Өөрөөр хэлбэл, орон нутагт зорчихыг хязгаарласан ч өндөржүүлсэн бэлэн байдалд шатахууныг тээвэрлэх юм байна. Жолооч нар хамгаалалтын хувцас хэрэглэлтэй, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, тээвэрт гарах юм байна. Мөн кабинд жолоочоос өөр хүн байхгүй байх аж. Холын аймгуудад шатахуун тээвэрлэдэг жолооч нар ээлжийн жолоочтой байхад тухайн байгууллагын тодорхойлолтт, жолоочийн зураг гэх мэтийг бүрдүүлж явах юм байна.  Түүнчлэн ачихаас буулгах хооронд л тээвэрлэлт хийх гэнэ. Үүнээс гадна бүх шатахуун импортлогчид тээвэр хийх автомашины дугаар, жолоочийн мэдээлэл, хаашаа тээвэрлэх гэх мэт бүх мэдээллээ тус газарт хүргүүлж, хянуулах юм байна. Тэрбээр үргэлжлүүлэн улсын хэмжээнд шатахууны нөөц хэвийн байна. Бүр 10 гаруй хоногийн илүүдэлтэй байна. Коронавирустэй холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөн тодорхой хугацаанд хязгаарлагдсан тул шатахууны нөөц илүүдэлтэй байгаа юм гэдгийг хэлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү