Франц иргэнтэй нэг онгоцоор зорчиж ирсэн англи хүнийг Увсад тусгаарлажээ

Франц иргэнтэй нэг онгоцоор зорчиж ирсэн англи хүнийг Увсад тусгаарлажээ


5 жил

Энэ сарын 2-ны өдөр “Москва-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илрээд буй. Түүнийг Дорноговь аймаг дахь ажлын кемпэд нь тусгаарласан.

Тэгвэл эл франц иргэний хамт нэг онгоцоор зорчсон Англи улсын иргэн гуравдугаар сарын 5-ны өдөр Увс аймагт хөл тавьжээ. Уг асуудлаар Увс аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж байна.

Увс аймгийн онцгой комиссын дарга Д.Батсайхан,

“Энэ 67 настай Англи хүн халдвар авсан Францын иргэнтэй онгоцоор нэг суудалд, зэрэгцэн сууж ирсэн байна. Тэр Улаангом суманд нэг өдөр хоноод, Бөхмөрөн сум руу хөдөлсөн. Тэнд байгалийн зураг дарж, айл амьдарч байгаа юм байна. Бид Улаангом суманд хөл хорио тогтоож, хавьтал болсон иргэдийг олж тогтоохоор ажиллаж байна. Тэрбээр зочид буудалд бууж, хэд хэдэн хоолны газраар үйлчлүүлсэн. Тухайн англи иргэнийг гурван тогооч, орчуулагч зэрэг гурван хүний хамт тусгаарласан” гэлээ.

Англи иргэн нь “Аэро Монголиа” компанийн онгоцоор Увсад зорчсон аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү