Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд 0-5 насны гурваас дээш хүүхэдтэй ээжид цалинтай чөлөө олгох санал гаргажээ. Ерөнхий сайдын санаачилгыг УОК-ын гишүүд дэмжиж өмчийн хэлбэр үл харгалзан цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэлээ.
Тухайн ээж өөрөө хүсвэл гэрээсээ онлайнаар ажиллаж болно. Энэ шийдвэр гуравдугаар сарын 30-ныг хүртэл мөрдөгдөнө.
