С.Амарсайхан: Нийслэлд 300 гаруй хүнийг ТУСГААРЛАЛАА

С.Амарсайхан: Нийслэлд 300 гаруй хүнийг ТУСГААРЛАЛАА


5 жил

Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний анхны халдвар илэрсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас тодрууллаа. 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Нийтийн тээвэрт шаардлагатай зохицуулалт хийж байна. Нийтийн тээврийг бүрэн зогсоохгүй, тодорхой хязгаарлалт хийнэ. Аль болох олон хүн чихэж суулгахгүй байх чиглэл өгч байна.

Халдвар илэрсэн иргэнтэй хавьтал авсан 300 гаруй иргэнийг тусгаарлах ажил Улаанбаатарын хэмжээнд хийгдэж байна. Халдвар авсан иргэн нь олон хүнтэй уулзсан учраас халдварыг тархаахгүй байх үүднээс шаардлагатай бол нийтийн тээврийг хязгаарлая.

Боломжтой бол цахимаар ажлаа хийх зохицуулалт хийх хэрэгтэй байна” гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү