Д.Сарангэрэл: Францын иргэн Ариг, Верандад хоол идэж, КФС-ээс хоол захиалж идсэн

Д.Сарангэрэл: Францын иргэн Ариг, Верандад хоол идэж, КФС-ээс хоол захиалж идсэн


5 жил

Монгол Улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Франц улсын иргэнээс эхний шатны шинжилгээгээр коронавирусийн халдварын эерэг буюу халдвартай гэсэн шинжилгээний хариу гарсан. Давтан шинжилгээ хийж баталгаажуулна.

Тухайн гадаадын иргэн гуравдугаар сарын 7-ны өдөр халуурах шинж тэмдэг илэрлээ гэсэн даруйд тусгаарласан. Түүнтэй уулзсан, нэгдүгээр хавьтлын хүмүүсийн нэрс, байршлын мэдээллийг авсан.  

Франц иргэн Баянгол ресторанд буудалласан бөгөөд Ариг, Веранда ресторанд очиж хоол идэн, КФС-ээс хоёр удаа хоол захиалан идсэн байсан. Мөн Улаанбаатар хотод компанийнхаа 40, Дорноговь аймагт 80 хүнтэй уулзсан. Тухайн тохиолдол батлагдсанаас хойш ойрын хавьтал хүмүүсийг тусгаарлан, шинжилгээ авч байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү