Францын “Арева” компанид ажилладаг, гуравдугаар сарын 02-ны өдөр Монголд ирсэн франц иргэн одоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Арева” компанийн байранд тусгаарлаад байна.
Түүний нэгдүгээр хавьтагч байж болзошгүй 500 иргэн бий гэх мэдээллийг албанаас өгөөд буй.
Уг асуудлаар Дорноговь аймгийн Онцгой комисс хуралдаж, Дорноговь аймгийг цагдаагийн алба хаагчдаар хамгаалан орох, гарах хөдөлгөөнийг хаажээ.