ОХУ дахь монгол оюутнуудыг гадуур гарахгүй байхыг анхааруулав


5 жил

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас тул улсад суралцаж байгаа оюутан залуусыг аль болох олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байхыг анхааруулсан байна.

Элчин сайдын яамны мэдэгдэлд дурдсанаар, ОХУ-д “COVID-19” халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай уялдан Оросын иргэдийн, ялангуяа оюутан, залуучуудын дунд халдвар өндөртэй байгаа орнуудын иргэдийг өөлөх, дарамтлах, улмаар биед нь халдах явдал сүүлийн үед мэр сэр гарч байгаа тул оюутан залуучууд та бүхнийг (монгол иргэдийг бусад орны иргэдтэй андуурах, ялгахгүй байх магадлалтай тул) шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг зөвлөж байна. Ялангуяа амралт, баярын өдрүүдэд үзвэр, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхгүй байхыг, түүнчлэн оюутны дотуур байрныхаа орчинд ч болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Хэрэв гэнэтийн таагүй зүйл тохиолдвол 8 495 690 6792 утсанд холбогдоно уу гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү