Улсын Онцгой комисс яг одоо Төрийн ордонд хуралдаж байна.
Хурлаар Монгол Улс-БНСУ, Монгол Улс-Япон Улс, Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг сунгах эсэх, Европоос ирэх зорчигчдийн тоог хязгаарлах, Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зогсоох эсэх талаар хэлэлцэх юм. Мөн "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний асуудлыг хэлэлцэнэ.
Түүнчлэн нүүрс тээвэр, газрын тосны экспортын журмыг хэлэлцэхийн зэрэгцээ ирж буй хандивын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.