Зургаан настай А.Энххүслэн “гахай”-ныхаа мөнгийг хандивлалаа


5 жил

“Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс иргэд, аж ахуй нэгжүүд сайн дураараа нэгдэж, хандив өргөсөөр байгаа билээ. Энэ удаад кургаан настай А.Энххүслэн охин өөрийн “мөнгөний гахай”-ндаа цуглуулсан мөнгөө ЭМЯ-нд хандивлалаа.

А.Энххүслэн “Би уг нь цэцэрлэгт явдаг. Коронавирус гараад би цэцэрлэгтээ явж чадаагүй. Би гахайн доторх мөнгөө эмч нарт өгье. Би шинэ жил, цагаан сараар их мөнгө цуглуулсан. Ээж, аав хоёр бас ах, дүү маань мөнгө өгсөн. Энэ мөнгөөр аав, ээж хоёр машин авахыг их хүсэж байсан. Гэсэн ч тэд надад зөвшөөрсөн. Энэ муухай коронавирусийг эдгээхийн тулд мөнгөө өгч байна. Томчууд, багачууд та нар сайн гараа угаагаарай, сайн  маскаа зүүгээрэй, сайн гэр орноо цэвэрлээрэй” хэмээн үг хэлсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү