Ахмадын хорооны албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав


5 жил

Шинэ коронавирус буюу ‘’COVID-19’’-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж буй дүүргийн Онцгой комиссын хамт олонд Ахмадын хорооны албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа.

Энэ үеэр дүүргийн Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн ‘’Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясахаар ахлуулсан ажлын хэсэг дэлхий нийтийг цочроосон энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг маш сайн зохион байгуулж, иргэдийн амьдрах эрүүл, амар тайван орчныг бүрдүүлж байгаад талархал илэрхийлж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад сэтгэлийн дэм урам хайрлаж, тусламж үзүүлж буйгаа илэрхийлсэн юм.

Онцгой комиссын дарга Т.Баясах болон Онцгой байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Даваасүрэн нар өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж буй онцгой комиссын гишүүд болон төрийн албан хаагчдын нэрийн өмнөөс дүүргийн Ахмадын хорооны албан хаагчдад Талархал илэрхийллээ.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү