ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой ноцтой баримтуудыг дэлгэлээ.
-ҮАБЗ-ийн 2018 оны 33/21 дугаар бүхий зөвлөмжийг төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19-ын 1-т заасныг үндэслэн ил болгох саналыг өнөөдөр /2020-03-05/ гаргаж нарийн бичгийн дарга н.Гансүх даргад өгч байна.
Гол агуулга нь ҮАБЗ дээр Тавантолгойн нүүрсний ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2018 оны долдугаар сарын 09-ний өдрийн зөвлөмжийг үндэслэх тогтоох нь гэсэн агуулгатай бичиг юм. ҮАБЗ-ийн 2018 оны 33/21 зөвлөмжийг үндэслэн Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замын дэд бүтэцтэй холбоотой ажлыг явуулах зөвлөмж гарсан. Одоогоос хоёр жилийн өмнө гарсан шийдвэр.
ҮАБЗ-тай хамгийн ойр ажилладаг газар бол Ерөнхийлөгийн тамгын газар.
Хоёр жилийн хугацаанд үнэхээр буруу шийдвэр байсан юм бол түүнийгээ засахгүй яасан юм бэ. Томоохон бүтээн байгуулалтын ажил явагдаж байна. Үүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарч Засгийн газарт чиглэл ирсэн ч Засгийн газар хэрэгжүүлээгүй.
Ардчилсан намын увайгүй үйлдэл олон давтагдаж байгаа учраас бид сэрэмжилсэн. Өнөөдөр яг батлагдлаа. Олон улсын түвшинд IPO гаргах судалгааны ажил хийгдээд явж байна. Улс төрийн байдлаар явах боломжгүй болсон.
Зөвлөмж ил гарсны дараа Засгийн газрын хуралдаан болно. Ерөнхий сайд татгалзан гарах тухай асуудал үүснэ. Үүнийг дагаад дэд бүтцийн ажлууд зогсонги байдалд орж болзошгүй шүү.
Монголчууд төрийн албанд ажиллаж байсан экс дарга нарынхаа учрыг олохгүй бол болохгүй боллоо.
З.Энхболд гэдэг хүн ЕТГ-ын даргаар ажиллаж байснаа дараа нь АН-ын даргын зөвлөх болсон. Үүнийхээ дараа улсын нууцтай холбоотой зүйлийг улс төржүүлж гаргаж тавьдаг. Өөрөө мэдэхгүй царайлж улс төр хийдэг. Эрдэнэттэй холбоотой асуудлыг ч УИХ-ын дарга байхдаа мэдэхгүй гэж гүрийж байсан. УИХ-ын дарга байсан хүн ийм том асуудлыг мэдэхгүй байх боломжгүй.
Эдийн засаг хүнд байгаа энэ үед улс төр хийх цаг зав бидэнд алга. Сөрөг хүчин болиоч ээ. Үнэхээр энэ асуудал дээр эцэслэн цэг тавья гэж АН үзэж байгаа бол танай намын өмнөөс нэр дэвшиж албан тушаалд очсон Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыгаа олж ир.
Бид хэзээ ч Дубайн гэрээг ганцаар үзэглэхгүй, Таван толгойн орд газрыг хууль бусаар урд хөршид зарах нууц гэрээг хийхгүй. Эрдэнэтийн 49 хувийг төрийн мөнгөөр авч хувийн байгууллагад өгөхгүй. Ардчилсан намын арчаагүй дөрвөн жилийн алдаа оноог цэгцлэх гэж бид зүдэрч байна.
Ц.Элбэгдоржийн найзууд нийлж "Нэгдмэл найзуудын холбоо" гэж байгуулаад оффшор бүсээс мөнгө угаасан нь нотлогдсон. Үүнээс болж тэр эх орондоо ирэхгүй байна. Гутлаа тослоод, зангиагаа зүүгээд ирнэ гээд байсан хаана байна. Ямар удаан хуралд суудаг юм бэ. Four seasons гээд таван одтой зочид буудалд амьдраад зургаан сар болж байна.