Германы автомашин үйлдвэрлэгч алдарт “BMW” компани логогоо шинэчилжээ. Шинэ лого уламжлалт хар эмжээрээ халжээ. Оронд нь тунгалаг хүрээг сонгосон ба энэ нь аль ч машины өнгөөр хувирч харагдах аж. Тус компанийн анхны лого 1913 онд хийгдэж байжээ.
Сонирхуулахад шинэ логогоо тус компани шинэ загварын “Concept i4” загварын автомашинд суурилуулсан байна.