Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэж байна. Эдгээрийн нэг нь улаанбуудай, цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, ургамлын тос, элсэн чихэр импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл байлаа.
Эл төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн барихаар болов.