УОК-т хандивласан мөнгө, барааг Шуурхай ажлын хэсэг хариуцан зарцуулна

УОК-т хандивласан мөнгө, барааг Шуурхай ажлын хэсэг хариуцан зарцуулна


5 жил

Онцгой байдлын ерөнхий газраас 02 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банкны 1000900031405 дугаарын хандивын дансыг нээгээд байна. Уг дансыг нээснээс хойш 116 иргэн, аж ахуй нэгжээс 2000-100 сая хүртэл төгрөгийн хандивыг илгээж,  нийт 227,612,708.0 төгрөг төвлөрүүлжээ. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд хамгаалалтын хувцас, 200 толгой хонь, 10 сая төгрөгийн үнэ бүхий чацарганын үрийн тос зэрэг бараа бүтээгдэхүүнийг хандивласан байна.

Одоогоор бараа бүтээгдэхүүн, эд материалын үнийн дүнг хараахан нэгтгээгүй байгаа аж. 

Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны явцад хандивын мөнгө, бараа бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хэрэглэж, зарцуулах, иргэд олон нийтэд нээлттэй, шилэн дансаар тайлагнах ажлыг  УОК-ын даргын тушаалаар Шуурхай ажлын хэсэг хариуцан ажиллах юм байна. 

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү