Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан өмнөд хөрш Хятад улсад айлчилж, халдварт өвчинд нэрвэгдээд буй тус улсад тусламж үзүүлэхээ амласан. Түүнчлэн халдварын голомтод айлчлаад ирсэн ирсэн даруйдаа 14 хоног тусгаарлагдах арга хэмжээ авсан юм.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ үйлдлийг Кампучийн Ерөнхий сайд Хун Сен шүүмжилжээ. Тэрбээр өчигдөр /2020.03.02/ нэгэн уулзалтад оролцох үеэрээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Хятадад айлчилсныхаа дараа тусгаарлагдсан гэсэн. Энэ явдлыг би дипломат ёсны хувьд зөв алхам гэж бодохгүй байна. Үүнийг сонсоод миний хувьд Хятадад очихгүй байсан нь дээр юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн” хэмээн ярьжээ.
Х.Баттулга нь шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19” халдвар тархаж, онц дэглэм тогтоосноос хойш тус БНХАУ-д айлчилсан гадаад улсын анхны төрийн тэргүүн болсон юм.