“Эрдэнэс-Тавантолгой” ХК анх удаа ногдол ашиг хуваарилахаар болсонтой холбогдуулан ээлжит хэвлэлийн бага хурлаа зохион байгууллаа. Өнөөдрийн хэвлэлийн хуралд тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ҮЦТХТ-ийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа нар оролцож мэдээлэл өглөө. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн систем рүү 150 мянган иргэн хандаж, 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл лавлагаа авчээ. Системд нийт 80 мянган иргэн бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгасан байна.
- Web site-д хандсан – 15.300
- Andriod хэрэглэгч – 38.200
- IOS хэрэглэгч – 14.300
- Системээс 1072 хувьцааныхаа тоо ширхэгийг лавласан- 150,000
- Систем рүү логин хийсэн 111.600
- Систем дээр бүртгүүлсэн нийт харилцагчийн тоо – 80.500
- Үүнээс ноогдол ашгийн хэмжээгээ харсан -63.600
- 1800-1072 утсаар мэдээлэл авсан иргэдийн тоо- 3750
- Facebook page хуудсаар мэдээлэл авсан иргэдийн тоо- 4210
Ногдол ашигтай холбоотой мэдээллийг компанийн вэб сайт/www.ett.mn/, пэйж хуудас, Эрдэнэс-Тавантолгой апликейшн, 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утас гэсэн зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах шаардлагатай.