Амьд хөгжмийн “Хурд” хамтлагийн гишүүд өнөөдөр /2020.03.02/ Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинтэй уулзалт хийж, шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өөрсдийн зүгээс санаачилга гаргаж буйгаа танилцуулсан байна.
Тодруулбал тэд гуравдугаар сарын 8-ны өдөр онлайн орчинд болон Mongol HD телевизээр дамжуулан “Буцааж нэхэхгүй хайр” тоглолтыг хийхээр болжээ.
Хамтлагийн ахлагч Б.Ганбаяр, “Тоглолтыг маань хүмүүс гэрээсээ үзэх боломжтой. Аюулт өвчний эрсдэл өндөр байгаа энэ үед гадуур битгий гараарай” хэмээн иргэддээ хандан хэлжээ.