Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргав. БНХАУ, Монголын хоорондын нислэг, төмөр замын тээврийг маргаашнаас зогсоохоор болсон.Тэгвэл Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг хилээ хаахаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр маргаашнаас хэрэгжиж эхэлнэ.
Түүнчлэн БНХАУ-ын нэг иргэнийг Монгол Улс руу нэвтрүүлэхгүй байхаар болов. Урд хөршийн иргэд өөр улсаар дамжин ирсэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.