НИТХ-ын төлөөлөгч Т. Батцогт Баянзүрх дүүргийн волейболын салбар зөвлөлийн тэргүүн боллоо


6 жил

 

Монголын Волейболын Холбоо нь бодлогын түвшинд  үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтаа шинэчлэн ажиллаж эхэлжээ.

Энэхүү ажлын хүрээнд холбооны үйл ажиллагаанд залуу боловсон хүчнийг татан оролцуулах, салбар холбоодын үйл ажиллагааг идэвхжүүлэхийг зорин НИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогтыг “Монголын Волейболын холбоо”-ны Баянзүрх дүүргийн салбар зөвлөлийн Тэргүүн, Монголын волейболын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажлуулах шийдвэрийг Монголын волейболын холбооноос гаргажээ.

            Т.Батцогт нь өсвөр наснаас эхлэн волейболын спортоор хичээллэж 2003-2005 онд Монголын волейболын шилдэг багуудийн нэг “Уурхайчин” багийн тамирчин, “Спортын  мастер” зэрэгтэй спортод элэгтэй залуу юм байна. Түүний ийнхүү волейболын спортод дуртай, мөн нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдогийн хувьд Монголын волейболын холбоотой хамтарч ажиллах санал гаргасаныг хүлээн авч, албан ёсоор тамга, тэмдэгийг өнөөдөр Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Баярсайхан, Баянзүрх дүүргийн волейболын салбар зөвлөлийн  Тэргүүн, хурандаа С.Цэвэл, гишүүдийн төлөөлөл хүлээлгэн өгсөн байна.

3205_4937070301230923776_n

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү