Сурагчдын хичээлийг гуравдугаар сарын бямба гарагуудад нөхөж орно


5 жил

Коронавирусийн тархалтын улмаас нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийт таван долоо хоног сурагчдын хичээл завсардаж байгаа.

Таван долоо хоногийн нэг долоо хоног нь цагаан сарын албан ёсны амралт таарч байгаа ч цаана нь төлөвлөгдсөн дөрвөн долоо хоногийн хичээл, сургалтын үйл ажиллагаа тасарч байгаа юм.

Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, “Амралтыг хасаад нийт дөрвөн долоо хоногийн хичээл завсардаж байгаа тул сурагчдын гуравдугаар улирлын амралтаас нэг долоо хоног хасахаар болсон байна. Нийслэлийн сурагчид хоёр долоо хоног, хөдөө орон нутгийн сурагчид гурван долоо хоног амрах ёстойгоос нэг долоо хоног хасагдах юм. Үлдсэн гурван долоо хоногийг гуравдугаар сарын бямба гарагуудад хичээллэх байдлаар нөхөж орно” гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү