Монгол улс барьцаа шаардахгүй бэлэн мөнгө зээлдэг АТМ-тай болжээ


6 жил

Монгол Улсад барьцаа хөрөнгөгүйгээр бэлэн мөнгөний зээл олгодог АТМ ажиллаж эхэлжээ. Тодруулбал тус АТМ нь тавигдаад долоон сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд тус АТМ-ны салбар Улаанбаатар хотод зургаа, Эрдэнэт хотод нэг, Булган аймагт нэг, мөн Дархан-Уул аймагт нэг байршиж байгаа гэв.
Зөвхөн хурууны хээ, иргэний үнэмлэхээ уншуулаад л 10 000-300 000 төгрөгний зээлийг тус ₮-МАТ зээлийн АТМ-ээс авах боломжтой юм байна. Авсан зээлийг хамгийн ихдээ 21 хоногт төлөх боломжтой ба 10 хоногоор зээлбэл, зээлийн хүү 10 хувь. Цаашлаад 14 хоног бол 20 хувь, 21 хоног бол 30 хувийн хүү бодогдох аж.

Б.ТОГТУУН

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү