Орхон аймагт тусгаарлагдсан иргэн Ухань хотоос иржээ


6 жил

  Тухайн иргэн өндөр халуурсан учир өнөө өглөө Өрхийн эрүүл мэндийн төвд хандсан байна. Улмаар түүнийг тусгаарлаж Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн халдвартын тасагт ийг аймгийн эмнэлэгт тусгаарласан бөгөөд тухайн иргэнээс тархвар судлалын асуумж, шинжилгээ авсан байна.

Тусгаарлагдаад буй иргэн нь 25 настай, БНХАУ-ын Ухань хотод ачаа тээврийн жолоочоор ажиллаж байгаад иржээ.  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн бөгөөд Эрдэнэт хотод нэг хоносон байна. 

Аймгийн Онцгой комиссын хуралдаанаар цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх юм байна. Мөн Дархан-Уул аймагт корона вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээд буй. Дээрх иргэдийн шинжилгээний хариу маргааш/2020.20.06/ тодорхой болох юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү