Коронавирусээр халдварласан эмэгтэйгээс эрүүл хүүхэд төржээ


7 жил

БНХАУ-ын Харбин хотод шинэ төрлийн коронавирусээр халдварласан эмэгтэйгээс эрүүл охин төржээ. Орон нутгийн "ECNS" сайтын мэдээлснээр,  тус эмэгтэй 38 долоо хоногтой байсан ба өчигдөр /2020.02.03/ эхийн биеийн байдал огцом муудаж эхэлсэн тул эмч нар яаралтай мэс засал хийж, 3050 грамм кг жинтэй охиныг эх барьж авчээ. 

Охиныг карантилж, хоёр удаа коронавирусийн шинжилгээ хийсэн ч сөрөг дүнтэй гарсан байна. Одоогийн байдлаар, эх, хүүхдийн бие тогтвортой, сайн байгаа гэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү