Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.02.04/ шинэ төрлийн коронавирусийн талаар цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар шинээр нэмж халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгслийг улс орнуудад тарааж байгаа бөгөөд Манай улсад ирэх долоо хоногт ирүүлэх юм.
Мөн иргэдийн тээшинд хяналт тавьж, боловсруулаагүй болон далайн гаралтай хүнсийг устгалд оруулж байгаа. Засгийн газрын нөөц хөрөнгөөс хилийн мэргэжлийн хяналт болон хамгаалалтын чиглэлд 1.2 тэрбум төгрөгийг шийдвэрлэснийг термокамер авах, байцаагчдад хамгаалах хувцас хэрэглэл авахад зарцуулаад явж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.
0
0
0
0
0
0