Зорчих боломжгүй 25 өндөрлөг цэгт шахмал түлш түгээж байна


7 жил

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханаар ахлуулсан алба хаагчид сайжруулсан шахмал түлшийг түгээх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Өдөр бүр “ЗИЛ-131” маркийн 28 автомашинаар 6 дүүргийн автомашин зорчих боломжгүй 25 өндөрлөг цэгт байрлах айл өрхүүдэд түгээлтийг хийж байгаа юм. Сайжруулсан шахмал түлшийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилготой тус ажил 03 дугаар сарын 02-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү