Маргааш Эрээн хотоос монгол иргэдээ татаж авна


7 жил

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 24 улсад тархсантай холбоотойгоор Монгол Улс Хятадад суугаа иргэдээ эх орондоо татаж авч байгаа билээ.

Тодруулбал маргааш /2020.02.04/ БНХАУ-ын Эрээн хотоос  300 гаруй монгол иргэнээ эх орондоо авчрахаар өглөө эрт автобус хөдлөх юм байна. Тус ажлыг гүйцэтгэхээр Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамран ажиллаж буй.

Сануулахад, шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотод сурч байсан Монголын 31 оюутныг өнгөрөгч амралтын өдөр МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор авчирсан билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү